
”Чулуут тул” ТББ нь 2019 оноос эхлэн Чулуут голын сав газарт зэвэг, хадран загасны 1,730,000 орчим жарамгайг лабораторид үржүүлжээ.
Зэвэг, хадран нь ховордсон загасны тоонд ордог бөгөөд тус байгууллагаас Чулуут голын сав газарт 500 мянган жарамгай тавьж, байгалийн нөөцийг нөхөн сэргээлээ.
Монгол оронд өдгөө долоон баг, хоёр дэд багийн 14 овгийн 46 төрлийн 78 зүйл загас бий бөгөөд хадран, зэвэг нь байгаль орчны элдэв нөлөөллөөс тоо толгой ховордсоор байгаа юм.