
“Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д зааснаар ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ батлан гаргалаа.
Тус эрэмбээр Архангай аймгийн Булган сумын харьяат бөх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ улсын арслан цолтой бөхчүүдийн өмнө эрэмбэлэгдэв. Ингэснээр тэрбээр энэ жил улсын наадамд улсын аваргаас доош цолтой бүх бөхийн манлайлан барилдах нь.
МҮБХ-ноос гаргасан эрэмбээр одоогоор наадамд барилдахаар бүртгүүлсэн улсан арслан цолтнууд:
1.Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ
2. Улсын арслан Ц.Содномдорж
3. Улсын арслан Д.Ганхуяг
4. Улсын арслан Б.Ганбат
5. Улсын арслан Х.Мөнхбаатар
6. Улсын арслан Э.Оюунболд
7. Улсын арслан Д.Азжаргал
8 Улсын арслан Р.Пүрэвдагва гэх мэт цолны эрэмбээр барилдахаар болжээ.