Унгар улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Эгэр хотноо зохион байгуулагдлаа.

Өсвөрийн шатарчдын 14 хүртэлх насны ангилалд Дебрецен хотыг төлөөлж (DEAC) клуб, ,CHAMPION professional online chess club, клубын тамирчин Д.Нандин-Эрдэнэ амжилттай оролцож, нэг өргийн өмнө түрүүлсэн байна. Ингэснээр тэрээр өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор авч байна.

Д.Нандин-Эрдэнийн хувьд Унгар улсын өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд шигшээ шатанд тав дахь удаагаа өрсөлдөж анхны түрүүгээ авсан нь энэ юм. Өмнө нь шагналт дөрөвдүгээр байр, хүрэл медаль хоёр, мөнгөн медаль нэгийг тус тус хүртэж байсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

error: Content is protected !!