Анх өөрийн нөхрийг сошиалаар “төмс” хэмээн хoчилж олны анхаарлыг татсан бүсгүйг Екатрина буюу н.Өлзийжаргал гэдэг.
Сошиал орчинд тун ч нээлттэй идэвхтэй байдаг тэрээр сэргэлэн зангаа ашиглаж өөрийн нэрийн Екатрина онлайн дэлгүүрээ нээгээд тун амжилттай ажиллаж яваа бүсгүй билээ. 300 гаруй мянган дагагчтай пэйж хуудастай түүнийг өдгөө танихгүй хүн ховор болжээ.
Хоёр хоногийн өмнө түүний хурим Тэрэлжид болсон бөгөөд олны танил эрхмүүдээс авахуулаад урлаг соёлынхон цугласан байв. Өөрсдийгөө хэдийнээ монголын одуудтай эн зэрэгцэх алдартай болсноо тэд хуримынхаа үеэр баталсан.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

error: Content is protected !!