
“Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар өчигдөр /2022.08.16/ ҮХЦ-ийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл хийсэн. Уг мэдэгдэлдээ, ҮХНӨ хийх хүртэл талбай дээр СУУЛТ ЗАРЛАНА гэв.
Мөн “Одоо ҮХЦ-ийн шийдвэрээр Үндсэн хуульд гар дүрэх гэж байгаа бол ганц давхар дээлний асуудлыг шийдвэрлээд өнгөрөх биш ҮХНӨ-өө хийгээч ээ. Хэрэв бид 2024 оны сонгуультай өнөөдрийн тогтолцоогоороо золгох юм бол хамгийн мөнгөтэй хүмүүс тойрогт ялалт байгуулж, эргээд МАН засаглана хэмээн ярьсан юм.
Ямартай ч дахин нэг жижиг нам ҮХНӨ-өөр МАН-д хүч түрж өгөх нь. Тэр АН, ХҮН намын ах нарынхаа нэгэн адилаар МАН-д үйлчилж эхэллээ гэдэг дүр зурагтай. Түүнийг ХЭН сумласан нь анхаарал татаж байна.
Анзаарахад жижиг намуудын аль нь ч “МАН хоёр, гуравхан жилийн өмнө ҮХНӨ хийчихсэн. Одоо дахиж гар хүрэх нь хууль зөрчсөн үйлдэл” гэж дуугарч чадахгүй байгаа билээ.
Давхар дээлийн асуудлаар сөрөх нь битгий хэл, хамт гар дүрэлцчихсэн увайгүйтэл олон байна.
Дашрамд дуулгахад, тэрбээр 2020 оны сүүлчээр “Халааттай жагсаал хийж УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болж байсан түүхтэй.