
Монголчуудын аймаг, сумдын ойн баяр наадмын сураг чимээ тасраагүй байхад хичээлийн шинэ жилд зориулж морь уралдана гэх мэдээлэл чих дэлслээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Төгрөг сумынхан хичээлийн шинэ жилдээ зориулж дааганы уралдаан зарлажээ.
Уг уралдаанд хичээлийн шинэ жил буюу 9-р сарын 1-нд болох аж. Энэ талаар нэгэн иргэн мэдээлэл цахим хуудаснаа оруулжээ. Хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, тэдний эрхийн тухай дээр дооргүй “попордог” хэр нь хичээл эхэлж буй өдөр ийнхүү тэднийг уралдаанд оролцуулах нь хэр ёсзүйд нийцэх вэ.
Морин уралдаанд үнэндээ томчууд л баярлаж цэнгэж, түрүүлсэн морины эзэн нь баярхдаг болохоос унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас, сэтгэлзүйн байдлыг харгалздаг билүү, бодох л асуудал.