
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар сайд нарын нэрсийг тодруулж эхэлжээ. Ирэх Даваа гаригаас шинэ сайд нартай Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ.
Хууччуулаас үлдэх нь
- Сангийн сайд Б.Жавхлан,
- ГХ-ийн сайд Б.Батцэцэг,
- ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
- Шадар сайд С.Амарсайхан
- БШУ-ны сайд Л.Энх-Амгалан,
- Соёлын сайд Ч.Номин,
- БХБ-ын сайд Б.Мөнхбаатар
Шинээр орж ирэх сайд:
УУХҮ-ийн сайдаар Г.Тэмүүлэн. Түүний хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, олон улсын харилцааны мэргэжилтэй. Ашигт малтмал, уул уурхайн салбарт ажиллаж байсан. 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн мөн 2014-2015 онд Уул уурхайн яамны дэд сайд ажиллаж байсан гэдэг утгаараа тус салбартаа мэргэжлийн гэж харж болно.
Цахим, хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал. Тус яаманд өрсөлдөгчгүйгээр сонгогдов. Өнгөрсөн хугацаанд цахим, хөгжлийн холбогдох бүх хуулийг баталж, томоохон үүрэг гүйцэтгэсэн учраас түүнд өрсөлдөгч үгүй, сайд болох нь тодорхой болжээ.
Эдийн засаг, хөгжлийн яаманд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар нарын нэр яригдаж байна. Ч.Хүрэлбаатар тус яамны сайдад хэт “шунаж” байгаа гэнэ. Тиймдээ ч өнгөрсөн өдрүүдэд өрсөлдөгч нарынхаа эсрэг хар пи-арыг сошил орчинд хангалттай явуулж байгаа гэх.
ХХААХҮ-ийн сайдаар Х.Болорчулуун тодорхой болов. Түүний хувьд УИХ-д гуравдахь удаагаа сонгогдсон ч сайдын суудалд очиж үзээгүй учраас өдгөө цаг нь болсон гэж үзжээ.
Зам тээврийн сайдад Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн нар яригдаж байна.
БОАЖ-ын сайдад Б.Саранчимэг. Парламентын гишүүн болсноосоо хойш байгаль орчны чиглэлд дуугарч ирсэн “ногоон” гишүүн. Энэ хавар тус яамны сайдаар очсон Б.Бат-Эрдэнийн ажилд Ерөнхийлөгчөөс муу дүн тавьсан гэх.
ЗГХЭГ-ын даргад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,
Эрүүл мэндийн сайдыг солих эсэхэд Ерөнхий сайд толгойгоо гашилгаж суугаа. Хичээл, сургууль эхэлж байгаа энэ үед ковидын тархалт нэмэгдэнэ гээд ДЭМБ-аас анхааруулчихсан. Ийм үед сайдыг нь солчихвол ороо бусгаа байдал бий болчих вий гэдэгт эмээж байна. Нөгөөтэйгүүр С.Энхболд сайд суудалдаа үлдэхийн тулд өөрийгөө магтуулсан нийтлэлүүдийг хэвлэлүүдээр тараасан нь харагдсан. Ямартай ч эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргана.