2024 онд Францын нийслэл Парис хотноо болох зуны олимп, паралимпын наадмын сураг чимээ дуулдаж эхэллээ. Дэлхийн олон улсад ОХУ-т тавьсан хоригоос болж 2024 оны Парисын олимпод Оросын тамирчид оролцож чадахгүй байдалд байгаа гэнэ. Тиймээс уг асуудлаас үүдэн Монгол Улсын нэр дээр ОХУ -ын зүгээс тамирчдаа оролцуулах асуудал яригдаж эхэлсэн байна. Эцсийн шийдвэр гараагүй байна.

ОУОХ-ны тэргүүн Томас Бах уриаг танилцуулсантай холбогдуулан мэдэгдэхдээ, “Энэхүү урианаас наадмын загварыг 2020 оны олимпын хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, аль болох олон хүнд нээх Парисын хүсэл эрмэлзэл тодорхой харагдаж байна. Сена мөрний эрэг дээрх нээлтийн ёслол, хот даяарх алдартай газруудад зохиогдох тэмцээн уралдаан, Парисын үйл ажиллагаа нь хүмүүсийг биечлэн төдийгүй цахимаар нэгтгэх болно” гэсэн байна.

Зуны олимпын наадам Парис хотноо 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болох бол паралимпын наадмыг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд зохион байгуулна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!