Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуурамч дипломтой багш нарын асуудлаар мэдээлэл хийлээ.


БШУ-ны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Сургууль цэцэрлэг, багш ажилтны дипломын асуудалд шалгалт хийсэн талаарх үр дүнг танилцуулъя. Өнгөрөгч онд Архангай аймагт хүүхэд зодсон багш дипломгүй байсан асуудал хөндөгдсөн. Иргэдээс ч гомдол санал ирдэг. Бид энэ шалгалтыг зургаан сарын хугацаанд хийлээ. Энэ шалгалтыг зогсоох, ажлын хэсгийн хүмүүсийг дарамтлах, мөн 400 гаруй хуурамч байж магадгүй гэсэн цаасан бичиг баримт яамнаас алдагдсан. Энэ амралтын өдрүүдэд бичиг баримт, компьютерын хард алга болсныг онцлох хэлье.

Энэ ажлын хүрээнд нийт 71 мянган дипломыг шалгалаа. Үүнээс өнөөдрийн байдлаар 59 мянган дипломыг шалгалаа. Өнөөдрийн байдлаар 442 хуурамч диплом илэрч, цаана нь  2000  сэжигтэй диплом байна.

“ЗАВХАН АЙМГИЙН НЭГ СУМАНД 20 ГАРУЙ МАГИСТРИЙН ДИПЛОМЫГ СУРАЛЦААГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ОЛГОСОН БАЙНА”

Нэгдүгээрт, Дипломын дугаар давхардсан, овог нэр регистрийн дугаар өөрчилсөн зэрэг зөрчил байна.

Хоёрдугаарт, Боловсролын бүртгэлгүй дипломын зөрчил 139 байна. Өөрөөр хэлбэл тухайн жилүүдэд их дээд сургуульд хуваарилагдаагүй, бүртгэлд огт байхгүй дугаарыг бичиж хуурамч диплом дээр дугаар олгосон гэсэн үг. Ингэхдээ Боловсролын яамнаас олгогдоогүй, хүчингүй болсон дугаарыг ашиглаж үйлдэгдсэн байна.

Гуравдугаарт, Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаа зөрчил байна. Энэ бол диплом олгодог буюу төгсөлтийн тушаалгүй мөртлөө диплом бичээд өгчихдөг “Газарчин” дээд сургууль гэх мэт. Тухайлбал, Завхан аймгийн нэг суманд долоо, хамгийн ихдээ 20 гаруй магистрийн дипломыг суралцаагүй хүүхдүүдэд олгосон байна.

14 хоногийн өмнө 21 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Онцолж 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар бид мэдээлсэн. Эдгээр сургуулийн үйлдсэн хамгийн том асуудал бол суралцаагүй хүүхдүүдэд бакалаврын, магистрын диплом олгосон байна.

Дөрөвдүгээрт, Төгсөгчдөд олгосон бичиг баримтууд Боловсролын яамны дээд боловсролын системд хуурамч буюу зөрчилтэй дипломын шивэлт хийж баталгаажуулдаг. Гэтэл түүнийг албажуулж, баталгаажуулсан хууль бус асуудал гарсан.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!