Эдийн засаг хямралтай үед иргэдийнхээ татварын мөнгө болох 100 орчим сая төгрөгөөр зугаалж, зугаацаж яваа Орхон аймгийн удирдлагууддаа, хэзээ хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа!

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Орхон аймгийн Иргэдийн хурлын дарга Д.Мөнхбат нар Австралийн Холбооны улсад зугаалж явна. Австралийн холбооны улсад Гамшгийн эрдэлийг бууруулах олон улсын хуралд Онцгой байдлын ерөнхий газрын дарга генерал Ц.Ариунбуян, Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  нар оролцож байгаа. Тэгвэл Орхон аймгийн хоёр дарга “Манай аймаг гамшгийн хамгийн их эрсдэлтэй нутаг” гэсээр дагаад явжээ. Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэмнэлтийн бодлого Орхон аймагт хэрэгжихгүй байгаа захын жишээ энэ.

Эрдэнэтчүүдийн  татварын 100 шахам сая төгрөгөөр Австралийн Холбооны улсад гамшгийн бэлэн байдлыг сайжруулахаар мань хоёр дарга оролцох шаардлага байсан уу гэвэл Орхон аймгийн иргэд “Шаардлагагүй” гэж хэлэх байсан. Засаг дарга С.Батжаргал төрийн өндөр албанд очсон даруйдаа Эрдэнэтийн хамгийн тансаг хороололд орд харш сүндэрлүүлсэн гэж байгаа. Үүнийгээ “манай эхнэр олон жил барилгын материалын худалдаа хийсээр Засаг дарга болох үетэй минь таарч хаус барьчихлаа” гэж хусна.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат Эрдэнэтийн илгээлтийн эздийн шүтээн гэгддэг Майхантай хөшөөний буурин дээр эхнэрийнхээ нэр дээр газар авч, 9 давхар орон сууц барьж байгааг иргэд нь эсэргүүцээд дийлээгүй.  Барилга дээрээс хүн унаж амь нас нь эрсэдсэн хэрэг гарсан ч даргын эхнэрийн барилга учраас чимээгүй өнгөрсөн. Аймгийн хууль хяналтын байгууллагууд тухайн үед нь хүний амь нас сүйдсэн ослын талаар дуугараагүй. Хүний амь нас эрсдэснийг нуун дарагдуулсан нь  аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын албан тушаалтай холбоотой юу.

Иймэрхүү эзэнгүй Эрдэнэт хотын 2 даргын эхлэлгүй, бас төгсгөлгүй хэргийн үргэлжлэл бий.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Хүчээ нэгтгэж”  Орхон аймгийн дарга нарт хариуцлага тооцож үлдэх үү тооцохгүйгээр үрэгдүүлж чимээгүй өнгөрөх үү гэдэг нь анхаарал татах сэдэв мөн. Саяхан томилогдсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Амарбаясгалан “Хүний эрхийг дээдлэн, тунхаглана” гэж мэдэгдээд байгаа. Гэвч Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат нарын энэхүү хүний эрхэнд халдаж буй үйлдэл баримтаар нотлогдсон.

Хүний эрхийг ноцтой зөрчсөн, аймгаа орхин гадаадад зугаалж яваа  Орхон аймгийн дарга нарын үйлдэлд Г.Амарбаясгалан дарга хариуцлага тооцох чадах уу, яах бол гэдгийг Монгол даяараа харах л үлдлээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, номхон далайн сайд нарын бага хуралд оролцож байгаа тухайгаа Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өөрийн цахим хуудасдаа мэдээ оруулжээ. Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат нарын нэр бүү хэл зураг, дүрс ч алга. Албан ёсны арга хэмжээний зураг, мэдээ гараад эхэлсэн чинь Орхоны хоёр дарга байдаггүй. Нөгөө дарга нарыг дагаад гадаадад яваа Орхон аймгийн дарга нар хаачив аа. Фэйсбүүкт ч  тэд өөрсдийнхөө зургийг ч оруулаагүй байна.

Гадаадад иргэдийн 100 шахам сая төгрөгөөр зугаалж яваагаа Орхоныхоо иргэдээс ч тас нууж байгаа юм болов уу.

Тэгээд ч сайд нарын бага хуралд Орхон аймгийн дарга нар оролцох эрхгүй нь ойлгомжтой. Харин С.Батжаргал, Д.Мөнхбат нар хуралд оролцох нэрээр Австралийн Холбооны улсад очоод гадуур зугаалж шоппинг хийж яваа бололтой.

Эрх мэдэл, албан тушаалаараа иргэдээ дарамталж барилга барьж байгаа Д.Мөнхбат даргын бизнес үүгээр дуусахгүй.

С.Батжаргал барилгын материал зарсан мөнгөөрөө, Д.Мөнхбат хадам аавынхаа будаа тарьж олсон мөнгөөр гадаадад зугаалсан бол Орхон аймгийнхан юм хэлэхгүй.

Харин Орхон аймаг, Эрдэнэт хот гамшгийн эрсдэлтэй бүсэд амьдардаг гэж онцгой байдлынханы тархийг угааж иргэдийн татварын 100 сая шахам төгрөгөөр зугаалж яваад Хариуцлага тооцох сайд дарга нар байна уу.

Ерөнхий сайд саяхан Ховд аймгийн Засаг даргыг ажлаас чөлөөлөхдөө “Хариуцлага алдсан бусад аймгийн Засаг даргыг ч чөлөөлнө” гэсэн. Хэмнэлтийн үед гадаадад зугаалж яваа С.Батжаргал, Д.Мөнхбат нарт хариуцлага тооцох уу.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!