Цагдаагийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд нууц, далд аргаар зохион байгуулагдаж байгаа хуулиар хориглосон мөрийтэй тоглоомуудыг илрүүлэн таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.

Тэгвэл энэ хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд илрүүлсэн хэргүүд дунд АН-ын дарга С.Эрдэнийн хүү Энхтөгс, чөлөөтийн гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын нэр нөлөө бүхий хүмүүс мөрийтэй /покер/ тоглоом тоглож байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн талаар зарим хэвлэлүүд бичиж байна.

Тэгвэл МУГТ Б.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа “Миний хувьд энэ хар тамхи ,зохион байгуулалттай мөрийтэй тоглож бусдад үлгэрлэх хүн бишээ.Ямар учиртай ингэж нэр устай нь хэрэг хийсэн болгоод олон нийтэд цацаад байгааг ойлгохгүй сууна.Сошиал орчинг ингэж буруугаар ашиглаж суухаа больж мэдээлэлд цэнзүүртэй хандах цаг ирсэн дээ уг нь.Аливаа асуудал үнэн нь тодроод ирэхээр илүү ойлгох бизээ.Хүнээс сонссон худлаа үнэн сургаараа нэгнийхээ нэр хүнд ,амьдрал руу шууд өнгийж нийгмээрээ яллуулж ,зүхүүлж үзэн ядуулж суух тийм ч тайтай биш баймаарсан.Спортын бид нар хар тамхи байтугай Допинг хэрэглэхийг эсэргүүцэж өдийг хүрлээ.Бид ажил, амьдрал үр хүүхэдтэй тэднийхээ төлөө хөдөлмөрлөж яваа хүмүүс .Нийгэмд аль болох спортоор сайн сайн зүйлсийг уриалж хүмүүжил олгох гэж зорьж байгаа хүмүүс.Намайг маш олон спортынхон , спортоор хичээллэж байгаа хүүхэд залуус,тэдний аав ээж харж байгаа.Тэдэнд ийм худлаа мэдээлэл эвгүй сэтгэгдэл битгий төрүүлээч гэж хүсье.Үнэн зүйл үнэнээрээ тодорж энэ асуудал цэгцрэх байх.Цаг хугацаа бүгдийг харуулнаа.Таагүй мэдээллээр сэтгэлийг тань чилээсэн д хүлцэл өчье” гэжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!