
Зууны манлай хос дуучин, Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин, хэд хэдэн уран бүтээлээрээ олонд чамгүй танигдан, хүндлэлийг нь хүлээгээд буй Б.Дуулим аав Баттулгынхаа хамт онлайн тоглолтоо хийж олны анхаарлыг ихээр татсан билээ.
Аавтайгаа хамтран уран бүтээл хийж, урлагийн хүний аз жаргалыг мэдэрч яваа охин билээ.
Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Өвөө, эмээ, аавынхаа үргэлжлэл нь болж яваагаараа үнэхээр бахархдаг. Урлагийн салбар ямар сайхныг багаас минь мэдрүүлж, үлгэрлэсэн.
Өвөө, эмээ минь “Дууны утгыг сайн ойлгож, мэдэрч дуулаарай.
Ямар ч үед хүн чанараа битгий гээгээрэй” гэж надад захьдаг. Аавынхаа шударга, хөдөлмөрч, юунд ч шантардаггүй зангаар нь бахархаж, үлгэрлэдэг. Аав минь их гярхай. Намайг үнэхээр сайн ойлгодог.
Аав, ээж хоёр намайг дуучин болгохын төлөө бүхнээ зориулж, дэмждэг.
Юуг нь нуух вэ, миний дууг хийхийн тулд аав нэг удаа хөөргөө ломбарданд тавьж байсан. Ийм их итгэл хүлээлгэн, дэмждэг болохоор би бүр ч илүү хичээн, урмыг нь хугалахгүй байх ёстой.