Швейцарийн холбооны улсаас түүнийг шалгаж байсан ”хэргийг” хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Мөн түүний өмгөөлөгчөөр дамжуулан Швейцарийн прокуророос ирүүлсэн албан бичгийг Нийслэлийн прокурорын газарт өгсөн байна.

Нийслэлийн прокурорын газраас “С.Баярцогтод холбогдох хэргийг 2021 оны долдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчийн нэгдсэн хуралдаанаас тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан байдаг.

Улмаар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай нийслэлийн прокурорын байгууллагад ирүүлсэн. Манайхаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” хэмээн мэдэгдэж байсан.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!