2006 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж байгаа “Ocean grey” продакшны артист, дуучин, реппер “Seryoja” буюу Ц.Мөнхбаяр нь өнгөрөгч баасан, бямба гарагуудад өөрийн бие даасан тоглолтоо хийж, үзэгч сонсогчдодоо бэлэг барьсан. Тэгвэл түүний тухай FАCELOOK-ийг хүргэж байна.

“Seryoja” буюу Ц.Мөнхбаяр нь 1992 онд төрсөн, мич жилтэй. 178 см өндөр.

Тэрбээр, Opozit ft BX, Dandii нартай хамтран дуулсан “Pretty Lady” болон “Мөрөөдөл”, зэрэг дуунуудыг хамгийн анх бүтээж байжээ.

 

Түүний хамгийн анхны тайзны нэр нь“SERIOUZ”

Хамгийн хандалт өндөртэй дуу нь “Адармаа”8,1 сая үзэлттэй.

Нэг хэсэг уран бүтээлээсээ завсарлага авсан ч 2021 онд эргэн эрэлтээ хийсэн бөгөөд шинэхэн уран бүтээлүүдээрээ тасралтгүй бэлэг барьж байгаа юм.

Түүний хамгийн анхны цомог “Монхор баатар” 2022 онд гаргасан, 12 дуутай.

Түүний хамгийн анхны бие даасан тоглолт өнгөрөгч баасан, бямба гарагуудад /2022.11.04,05/ болсон “SERYOJA Live music show”

Тун удахгүй БНСУ, АНУ-уудад тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа.

 

Хамгийн сүүлд гаргасан уран бүтээл нь “ТАЛХ”

Реппер Seryoja одоогоор ганц бие. Амьд хөгжмийн тоглолтоос хойш “ЁЖА” хэмээх үг трэнд болж байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!