Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино энэ сарын 11-нд нээлтээ хийхээр болжээ.
Тус кино 2023 оны гуравдугаар сарын 12-нд Лос Анжелес хотын Долби театрт болох Оскарын кино наадмын Шилдэг олон улсын кино номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд өдгөө хяналтын үзлэгт орж байгаа аж.
 “Harvest Moon” нэртэйгээр дэлхийн нээлтээ хийсэн “Эргэж ирэхгүй намар” \ киноны зохиолыг зохиолч Т.Бум-Эрдэнэ нь “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичсэн байна.

Жүжигчин Б.Амарсайханы хувьд “Марко Поло”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Mongolian Connection”, “Итгэл” зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байсан. Тэрбээр сэтгэл зүйн драм төрлийн “Хохирогч” 10 ангит цуврал кино бүтээсэн байдаг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!