Обунагийн бичлэгийг тараасан асуудал Н.Учрал сэрдэгдэж хэвлэлээр бичигдээд эхэллээ. Одоо энэ бичлэг тараасан, сэвсэн этгээдийг олох ажиллагаа МАН дотор үргэлжилж байгаа бололтой.
Н.Учрал гишүүн ч тийм бичлэг тараах сонирхолтой бөгөөд 2000 оны сонгуулиар Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарыг бичлэгийг Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт хоёроос худалдан авч тараасан гэдэг дээ. Тийм хардлагад өртсөн ч загас шиг дуугараагүй нэгэн. Ямартаа ч Обуна их л шартайгаар ах нартайгаа үзнэ, Ц.Элбэгдорж шиг олуулаа болж ирнэ гээд хаалга савж буй бололтой. Уг нь бол Коронагийн үеэр хөлгүй шоу хийж 10000 хүн цуглуулсан тусгай эрх ямба эдэлсэн үед Обунаг огцруулах байсан юм. Ямартай ч Засгийн газартайгаа, системтэйгээ үзнэ гээд хатантан ширэв татлаа. Одоо аргадахаас яахав дээ. Түүний хувьд нутгийн ах У.Хүрэлсүхийнхээ ивээл дор явагддаг нэгэн.

Б.Жаргалсайхан

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!