Найруулагч А.Баттүшигийн “Бэхэн зүрх” кино энэ сарын 18-наас үзэгчдэд хүрэхээр болж эхэллээ. Тодруулбал, тус кино нь “MGL art media” группийн бүтээл бөгөөд ерөнхий найруулагчаар нь жүжигчин, найруулагч А.Баттүшиг, ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа нар ажиллажээ. Мөн ерөнхий зураачаар нь П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон ажилласан байна.
  Тус киноны дүрд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид болон О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Отгонсувд, “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж нар тоглосон байна.
Энэхүү киноны албан ёсны постерыг монголд анх удаа AI буюу хиймэл оюун ухаан ашиглан зурсан бөгөөд “Урлан” студийн уран бүтээлч М.Ганзориг бүтээжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!