-Т.ЛХАГВАСҮМБЭРЭЛ АГСНЫ ААВ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ЖАЛЫН ТӨМӨРСҮХЭД БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ХҮРТЭЭЖЭЭ-

Эх орныхоо байгаль, ан амьтан, түүх, соёлын дурсгалыг хайрлан хамгаалах үйлсэд 40 шахам жилийн хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хамгаалалтын захиргааг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тогтвортой аялал жуулчлал,

өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан хичээл зүтгэл, цэнгэг усны гол нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойд тайгын тусгай хамгаалалттай газрыг удирдлага арга зүйгээр хангаж, байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн

Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхийг Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв  хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын албан ёсны хуудсанд мэдээлжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!