
Нийтийн урлагт өөрийн дуу хоолой, үнэ цэнийг бүтээсэн уран бүтээлч бол МУГЖ Ч.Бат-Эрдэнэ. Нэгэн цаг үеийг түүний дуугүйгээр төсөөлөхийг аргагүй. Сүүлийн хэдэн жил залуу уран бүтээлчдэд халаагаа өгч, гадаадад сурч боловсорсон тэрбээр өөрийн BEST HITS дуунуудаа дахин үзэгчдийн сонорт хүргэж, сэтгэлийн баясал цэнгэл өргөхөөр болжээ.
Тэрбээр энэ сарын 21-нд буюу ирэх лхагва гаригийн 19 цагт өөрийн шилдэг дуунуудаараа тоглолтоо хийх аж. Тоглолт УБ Паласт ганцхан удаа болох бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар “Миний монгол аялгуу продакшн” ажиллаж байна. Тасалбарыг eticket.mn болон УБ Паласын кассаар худалдаалж байна.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 99998801 86699999 98103333 98003333 утнаас аваарай.