
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ.
Шинэ хууль хэрэгжсэнээр иргэдийн мэдэж авууштэй хэд хэдэн зүйл бий. Онцолбол, иргэн та хэн нэгнийг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Хэрвээ согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж бусдыг согтоосны улмаас учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээд хариуцахаар болж байна.
Түүнчлэн “Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 16.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл та уушийн газраар үйлчлүүлэхдээ ундны усыг үнэ төлбөргүйгээр тус газраас хэрэглэх юм.