
“10 тэрбумтан”-ыг бүгдээрээ хараагаад байснаа хураасан мөнгө нь гараад ирэнгүүт бурзай, шэйр. Түүний оронд хэн ч байсан бүгд авах байжээ. Нийтээрээ оюуны хоосролд орж, ёс суртахууны доройтолд нэрвэгдснээ хүлээн зөвшөөрч тэнэглэлээ түгээхээ болиоч. Ямар ард түмэн байна Тийм л төр байна.
Эцсийн эцэст Монголчууд бид дээр дооргүй хулгайч сэтгэхгүйтэй, цор ганц хэмжүүр нь МӨНГӨ болчихсон.
Сонгуулиар таван цаас сарвайсан л бол тэр хамгийн мундаг нь болж хувирдаг. Хэн их мөнгө хулгайлж чадсныг нь сонгодог. Ингээд төр нь тэр чигтээ хулгайчдын арми болсон. Тэднээсээ шударга ёс шаардах нь эр үхрээс тугал төрүүлэхийг шаардахтай л адил огт боломжгүй зүйл юм юм. Бидний сонгосон 76 чинь биш юм уу? Хулгайч нар хүчээ нэгтгэхээр юу болохыг бид мэдэж байсан. Тэр үед ч ийм сонголт хийж болохгүйг хэлж л байсан. Дуугарсан болгоныг нь барьж хорьж байхад нэгдэж байгаа нь тэгээд хаана байна вэ? Нэг чулуу шидэхэд л тэнд нь очиж овоорно.
Оюун санааны шүүлтүүргүй болтлоо зүг чигээ алдаж, сайн муу, сайхан муухайгаа ч ялгахаа байтлаа самуурчээ. Учир шалгаан, уг сурвалжийг нь тунгаахын төлөө жаахан ч гэсэн ажиллахгүй юм бол тархи оюун гэж байгаад ч яах билээ? Өөрсдийгөө боддоггүй юмаа гэхэд хүүхдүүддээ юугаар хүмүүжүүлж, хойч ирээдүйдээ юу үлдээж байгаагаа хараач.
Ирээдүй чинь юунд итгэж, найдаж, эх орондоо эзний ёсоор амьдрах болж байна вэ? Бидний өмнөх үеийнхэн үнэт зүйлийг үлдээсэн юм шүү
Сэтгүүлч Б.Отгон