
Монголын спортын корпорациас зохион байгуулж буй “UNC-2023” 15 спорт холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн хүндийг өргөлтийн тэмцээнээр үргэлжилж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээний хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд ОУХМ Ази тивийн аваргын мөнгөн медаль Г. Анужин огцом өргөлтөөр 99 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.