
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өнгөрсөн Даваа гаригт буюу нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн байна. Түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан.
Гэвч, УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй байсан юм. Нүүрсний хэрэгт холбоотойгоор нэр бүхий гишүүдийг АТГ-аас шалгаж байгаа юм. Тэгвэл Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзахдаа хууль хяналтынханд шалгуулахаа илэрхийлжээ.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр Архангай аймгаас хоёр дахь удаагаа сонгогдсон. Дашрамд сонирхуулахад, өмнөх парламентын үед Г.Номтойбаяр өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байсан удаатай.