Японы онгоц сумочдоос болж саатав

Японы Japan Airlines агаарын тээврийн компанийн онгоц зорчигчдын дунд 29 сумочин байсны улмаас цагтаа хөөрч чадаагүй талаар The Guardian мэдээлжээ. 

Учир нь зорчигчдын дунд нэг нь дунджаар 120 кг жинтэй сумочид байгааг агаарын тээврийн компанийн ажилтнууд олж мэдсний дараа онгоцны даац хэтэрсний улмаас түлш хүрэлцэхгүй байж болзошгүй гэж болгоомжилсон аж. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор 27 сумочинд зориулж нэмэлт нислэг үйлдсэн байна. 

Онгоцны зорчигчийн дундаж жинг 70 кг гэж тооцоолон онгоцны нийт жинг гаргаж, улмаар түлшний зарцуулалтыг тооцдог аж. Харин энэ удаад Амами Ошима арал руу спортын арга хэмжээнд оролцохоор тус бүр нь 120 кг орчим жинтэй 29 сумочин нэг дор зорчихоор болсон нь ийнхүү агаарын тээврийн компанийнхныг “сандаргажээ”. Улмаар нэмэлт нислэгээр арлыг зорьсон сумочид буцахдаа ч мөн тусгай нислэгээр зорчих болсон аж. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *