Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Афганистанд 2:0 харьцаатай хожигдлоо

2026 онд АНУ, Канад, Мексик улсад зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ, 2027 онд Саудын Арабт болох Азийн цомын тэмцээний урьдчилсан шалгаруулалтын эхний шатанд Монголын эрэгтэй шигшээ баг Афганистантай оноолт таарсан. 

Манай улсын шигшээ баг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2:0 харьцаатайгаар ялагдал хүлээж урьдчилсан шалгаруулалтаас хасагдлаа. Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг өнгөрсөн долоо хоногт эхний тоглолтоо Тажикистан улсад хийж 0:1, хариу тоглолт Монголд өнөөдөр болж 0:1 харьцаатай ялагдал хүлээлээ. 

Өнөөдрийн тоглолтын ганц гоолыг Афганистан багийн ахлагч Фаршад Ноор 71 дахь минутад оруулсан юм. Ингэснээр Афганистан хоёрдугаар шатанд шалгарч Катар, Кувейт, Энэтхэгийн шигшээ багуудтай тоглохоор болж байна. 

Дэлхийн чансаанд Афганистан 158 дугаарт , Монгол 183 дугаарт эрэмбэлэгддэг. 2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад зохион байгуулагдах ДАШТ нь анх удаа шилдэг 32-оос 48 багийн тэмцээн болж өргөжих юм.Ази тивээс энэ тэмцээнд найман баг өрсөлдөхөөр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *