Нөхрийнхөө нууц амрагийг олон нийтийн сүлжээнд доромжилсон эмэгтэй хорих ял сонсжээ

Хятадад сүүлийн жилүүдэд цахим орчны дээрэлхэлт, бусдаг олон нийтийн сүлжээгээр дамжуулан гутаан доромжлох явдалтай тэмцэхийн тулд ихээхэн хатуу арга хэмжээ авдаг болсон Саяхан нэгэн эр олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа хандалт авахын тулд нэгэн эмэгтэйн зургийг зөвшөөрөлгүй авч, худал мэдээлэл тараасны улмаас хорих ял сонсож байв. Харин энэ удаад Хятадын нэгэн иргэн нөхрийнхөө нууц амрагийг гутаан доромжилсон хэргээр шүүхээс хорих ял сонсжээ. 

SCMP сонины мэдээлснээр, Гуйжоу мужийн оршин суугч Сюй овогт эмэгтэй өөр нэг эмэгтэйг олон нийтийн сүлжээгээр доромжилсны улмаас шүүхээс найман сарын хорих ял сонссон байна. Тэрбээр нөхөр нь өөрийг нь хуурч байгааг мэдсэнийхээ дараа найзуудтайгаа нийлж тухайн бүсгүйгээс “өшөө авах”-аар шийдсэн гэнэ. Улмаар тэр бүсгүйн зургийг олон нийтийн сүлжээнд тавьж доромжилжээ. 

Тэрбээр 2022 оны 11 дүгээр сард найз бүсгүйчүүдийн хамт нөхрийнхөө нууц амрагийг нүцгэлж, олны газар нүцгэн хөөж гаргасан байна. Энэ үйл явдлыг Сюй гар утсандаа бичиж аван, дараа нь бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьжээ. Ингээд түүнийг бусдын эрх чөлөөнд халдсан, олон нийтийн сүлжээгээр нэр хүндэд нь халдсан хэргээр шүүхээс найман сарын хорих ял оноож, хэргийн хамсаатнуудад нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *