Хамба лам Д.Чойжамц албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.  

Түүний хувьд 1992 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс хойш Гандантэгчэнлин хийдийн тэргүүнээр ажиллаж байгаа юм. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад  “Энэ талаарх албан ёсны тайлбар мэдээллийг маргааш өгнө” гэлээ. Түүний зүгээс Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамцыг ажлаа өгөх талаарх мэдээллийг үгүйсгэсэнгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *