“Мөнхийн реп” хамтлаг ирэх жил Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийнэ

Монголын хип хоп урлагийн төлөөлөл болох “Мөнхийн Рэп” хамтлаг ирэх жил төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тус хамтлагийн зүгээс “Мөнхийн реп хамтлагийг төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ гэж ам дамжин ярьцгааж байна . Есдүгээр сард тоглолт хийх санал ирсэн боловч бид ярилцсаны эцэст энэ жил өнжихөөр шийдлээ. Учир нь тоглолтод ирсэн үзэгчдийг илүү их сэтгэл ханамжтай байлгахын тулд бидний хийх зүйлд багагүй хугацаа шаардлагатай байна. Биднийг дэмжиж бидний тоглолтыг төв цэнгэлдэхийн тайзнаа үзэхийг хүссэн та бүхэнд маш их баярлаж, урам авснаа хэлэхэд таатай байна. Бид одооноос бэлтгэлээ базааж илүү их хөдөлмөрлөн ирэх жил та бүхэнтэйгээ төв цэнгэлдэхийн тайзнаас уулзах ерөөлийг дэвшүүлье! Магадгүй тэр үед бид тайзан дээр тавуулаа ч байх юм билүү” хэмээн цахим хуудастаа мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *