Б.Энхбаяр: Хүмүүс шүүгчээр ажиллахаас зугтдаг болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр шүүгч нарын ачаалал их байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр онцлов.

Тэрбээр “Нэг шүүгчид оногдож байгаа ачааллын зураглал бүтэн хийгдсэн. Нэг шүүгч иргэний хавтаст хэргийг төвлөрч биш гүйлгэж уншихад дөрөв хоног зарцуулахаар байна. Долоо хоног тутамд ирж байгаа хэргийнх нь материал шүү дээ. Ажлын таван өдөр ширээн дээр нь овоорч байгаа материалыг гүйлгээд уншихад л дөрөв хоног зарцуулж байна. Шүүх хурал хийхгүйгээр, хэргийн материалд үнэлгээ дүгнэлт хийх боломж олгохгүйгээр, ном гүйлгэж уншдаг шиг л унших тухай юм.

Шүүгч нарыг боломжит хэт их ачаалалд аваачсан. Шүүгчийн орон тоог нэмээгүй. Битгий шүүх рүү чичлээрэй. Нүүр байхгүй шүү. Ийм өндөр ачаалалтай учраас шүүгчийн орон тоон дээр ажиллах хуульч олдохгүй болоод байгаа юм. Өрсөлдөх гэж нэр дэвших ч үгүй. Шүүгчээр ажиллахаас зугтдаг болсон. Бодит байдал энэ” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *