“S’Outlet”, “Шунхлай” ШТС-ын барилгыг нурааж байна

Өнгөрсөн наймдугаар сард нийслэлээс үерийн бүс дэх барилга байгууламжуудыг нурааж, нүүлгэн шилжүүлж тус талбайд нь ногоон байгууламж гаргана гэж мэдэгдсэн. Гэвч эрх зүйн хүрээнд маргаантай олон асуудал гарсан учир өдгөө нэр заасан зарим барилгыг нураахад хүндрэлтэй асуудал үүсээд буй. Тэгвэл өнөөдөр /2023.10.27/ үерийн онцгой бүс дэх хоёр байгууламжийг нурааж эхэллээ.

УСНЫ ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН 2 ОБЪЕКТЫГ ЭХЛЭЭД НУРААНА
Онцгой хамгаалалтын бүс буюу Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байгааг нийслэлээс мэдээлсэн. Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр ч гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлэх юм.

Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван объект өртөж байгаа. Эдгээрийг хуулийн хүрээнд шууд буулгах зохицуулалттай. Тэгвэл энэхүү зохицуулалтад “Aqua garden” буюу авлига хорооллоос бусад хоёр объект шууд хамаарч байгаа.

Тусгай бүсийн зайлшгүй нураах гурван барилга нь Авлига хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилга. Хууль зөрчсөн үйлдэл байхгүйг судалж, тогтоосон ч онцгой бүс гэдэг утгаар буулгахаар хотын өмнөх удирдлагууд шийдвэрлэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *