Улаанбаатар-Дарханы замын зарим хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлана

Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд энэ сарын 17-21-ний өдрийн 18:00 цаг хүртэлх хугацаанд тус чиглэлийн авто замын эхлэл буюу баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальтбетон хучилт хийгдэх тул хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар зорчуулах аж.

Дээрх хугацаанд Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлээс ирж буй зорчигчдыг 361-р гармын хойд талаар нэвтрүүлэх тул иргэд, зорчигчдыг  зам, барилгын ажилд хүлээцтэй хандаж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг ЗТХЯ-наас хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *