“Эр хадны нулимс” хөгжимт драмын жүжгийг Улаанбаатарт ГАНЦХАН удаа тоглоно

 Дорнод аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн бүтээсэн “Эр хадны нулимс” жүжиг энэ сарын 27-нд МҮЭСТӨ-нд үзэгчдийн хүртээл болно.

Энэхүү жүжигт ардын хувьсгалын удирдагчдын нэг, төр цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсангийн тухай өгүүлэх юм. 

Дорнодын театрын хамт олон “Ван хүний үр”, “Манлайбаатар”, “”Нүдтэй наран тамга” зэрэг дуулалт болон хөгжимт жүжгүүдийг тайзнаа найруулан тавьж байжээ.

Жүжгийн тасалбар 35 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд +14 наснаас дээш үзэгчдэд зориулан тоглох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *